ИНҮТ
Номын сан
Лабораторийн биоаюулгүй ажиллагааны гарын авлага
Ангилал:

Биологи, анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаачид, эмч
мэргэжилтнүүд, оюутан суралцагсадын ажлын нэг гол талбар нь
лаборатори байдаг. Лабораторид ажилладаг хэн ч бай судалж, туршиж,
шинжилж, сургаж, сурч эхлэхээсээ өмнө тэнд байгаа аюултай байж
болзошгүй биологийн материалаас өөрийгөө, бусдыгаа, орчноо хамгаалж
чаддаг байх нь маш чухал юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын
техник, эдийн засгийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Õàëäâàðò ºâ÷íèé
ýðò ñýðýìæë¿¿ëýã, õàðèó àðãà õýìæýý” төслийн хүрээнд энэхүү гарын
авлагыг боловсруулж нийтийн хүртээл болгож байгаадаа ажлын
хэсгийнхэн бид сэтгэл хангалуун байна.
ХӨСҮТ, ЭМШУИС, НЭМХ, БГХӨСҮТ, ЭМЯ-ны мэргэжилтнүүдийн
баг хамтран туурвисан энэхүү гарын авлагыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан
“Лабораторийн биоаюулгүй ажиллагааны гарын авлага”-ын 4 дэх
хэвлэлийг жишиг болгон бичсэн бөгөөд өөрийн орны онцлог нөхцөл
байдалд нийцүүлэхийг хичээж, өөрсдийн хийсэн ажиглалт, хуримтлуулсан
туршлагад суурилсан мэдлэгээр баяжуулан, манай улсад мөрдөж байгаа
холбогдох зарим эрх зүйн баримт бичгийг хавсралтаар нэмж оруулсан
болно.
Дэлхийн цаг агаарын дулаарал, хүрээлэн байгаа орчны бохирдол,
дэлхий дахиныг хамарсан улс төр, нийгэм эдийн засгийн хямрал, улс
төрийн болон үндэстэн хоорондын маргааныг алан хядах, хорлон сүйтгэх
аргаар шийдэх гэсэн үзэлтнүүдийн идэвхжилтэй холбоотойгоор шинэ
болон сэргэж буй халдварт өвчний аюулын харанга дэлдэж байгаа өнөө
үед энэ гарын авлага лабораторийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл
ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж, сургалтын үнэтэй материал
болно гэдэгт итгэж байна.