ӨМНӨТГӨЛ
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 90 орчим шинэ буюу урьд өмнө мэдэгдээгүй өвчний
бичил биетэн мэдэгдэж XXI зууны эхний 8 жилд вируст халдварт өвчин нийт халдварт өвчний
80%-ыг эзлэх болсон нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, хүн амын эрүүл
мэндийн байдалд туйлаас их аюул занал учруулж байгаа билээ.
Энэ бүхэн нь хүн амын хөдөлгөөн, аялал жуулчлал, хүрээлэн буй орчин байгаль
экологийн хүчин зүйл векторууд, парадигма нөхцөлтэй шууд холбон тайлбарлаж байна.
Сүүлийн үеийн шинэ халдвар шувууны томуу, Арбовирус, Лассавирус, Баруун нил, ДОХ,
Эбола, Марбург, Холер, Менингококк, үхрийн тархи сархиатах өвчин /Крейтцфелд, Якобс/,
Антибиотикт тэсвэрт М. tuberculosis, S. aureus нь хоруу чанар өндөртэй халдварт өвчнүүд,
нянгийн олон төрлийн хувьсал, антибиотикт тэсвэржилт нянгийн генетикийн өөрчлөлтүүд бүхэн
энэ зууны эмч, судлаач, нийгмийн эрүүл мэндийн ажилтануудын анхаарлын төвд байх тулгамдсан
асуудал боллоо.
Эдүгээ хүн мал амьтанд тохиолдох прионоор үүсгэгдсэн халдварууд нь генотипийн хувьд
ч удамшлын хэв шинжийг илэрхийлж байгааг С. Прузннер /1984/ анх мэдээлж нобелийн шагнал
хүртсэн билээ. Ийм цаг үед бидний судалж шинжилж тогтоогдсон гэж үздэг /Y.Pestis/ тахлын
нянгийн талаархи анагаах ухааны олон талын судалгааг ШУ-ны ба хэвлэл мэдээлэлд хангалттай
судалж шинжилсэн боловч энэ өвчний аюул занал хэвээр өөрийн зан төрх, хэлбэр дүрсээ хэд
дахин өөрчилж байгааг бид тэр болгон мэдэрч чадалгүй өнөөг хүрлээ.
Аюул заналаар дээгүүр орох өвчний тоонд тарваган тахал /Y.Pestis/ өвчин хэвээр байна.
Дамжуулагч хүчин зүйл / эпизоотологи/, тархвар судлал / эпидемиологи/, оношлогоо эмчилгээ энэ
бүхнийг монгол орны байдалд манай судлаачид, гадаадын судлаач эрдэмтэд, эмч
мэргэжилтэнүүдийн бичиж туурвисан бүтээлүүдийг нэгтгэсэн дорвитой эмхэтгэл ховор байсаар
өнөөг хүрчээ. Иймээс тус төвөөс эмч нар маань тарваган тахал өвчний эрдэм шинжилгээ
судалгааны хурал, зөвлөгөөн, бүтээл туурвил эрдэм шинжилгээний өгүүлэлүүдийн талаар бичсэн
эрдэм шинжилгээний бүтээл /1-16 дугаар/-д, бусад сэтгүүлд гарсан материалыг нэгтгэн
“ Тарваган тахал судлалын товчоон” –ыг анх удаа гаргаж байна.
Ялангуяа монгол оронд тарваган тахал өвчний дэгдэлт, эпидемүүд удаа дараалан гарч
нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд ноцтой хохирол учируулж байсан гунигт түүх бий.
Өнөөдөр монгол оронд 17 аймгийн 130 гаруй сум, нийт газар нутгийн 443,3 км квадрат нутагт
тарваган тахлын байгалийн идэвхтэй голомттой. 10 гаруй өвчний хам шинж, өвчний үүсгэгч нийт
нутаг дэвсгэрийн 28,3% -т байгаагаас аймгийн 81%, сумын 36% нь дээрхи хам шинж өвчний
голомттойг судлан тогтоогоод байна. Эдгээрт вирусын хам шинжит өвчин үүсгэгчүүд байхыг
үгүйсгэх аргагүй.
1940-2008 оны байдлаар 520 хүн тарваган тахлаар өвчилж 363 /69,8%/ нь нас баралттай
байгаа статистик судалгаа гарчээ. Нөхцөл байдал ийм байгаа тул “Тарваган тахал судлалын
товчоон” хэмээх энэхүү эмхэтгэлийг эрхэм таны гар дээр цахим хэлбэрээр орчин үеийн техник
технологи Finereader 7.0, word, excel, adobe reader зэрэг программуудыг ашиглан бид чадан ядан
эмхэтгэв. Энэ талаар санал бодлоо бидэнд сэтгэл харамгүй ирүүлнэ гэдэгт итгэж байна.
Бид цаашдаа галзуу, боом зэрэг өвчнөөр энэхүү журмыг баримтлан эмхэтгэл бэлтгэж
цахим хэлбэрт оруулах болно.
Та мэдлэгтээ нэмэр болгож, ариусан шимтэхийг хүсэн ерөөе.
Ерөнхий редактор
БГХӨСҮ Төвийн ерөнхий захирал Д. Отгонбаатар
Дэд захирал Б. Ундраа