ИНҮТ
Номын сан
Зуун жилийн ганцаардал

Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ. Буэндиaгийнхний зургаан үеийн амьдрал ид шид, уран зөгнөл, шашны эрс тэс уур амьсгал, хэрүүл тэмцэл, ололт амжилт зэрэг амьдрал дээр байж болох бүхий л зүйлсийг энэ зохиолд тусгасан болно. Энэ удмынхны эхнийх нь модонд хүлүүлж, эцсийнх нь шоргоолжинд идүүлж үхэх эмгэнэлт хувь тавилан хүлээж байна. Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна.